CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОХУ, БНАСАУ-ын тэргүүн нар уулзана

04-16-2019 16:39

 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны анхны уулзалтын бэлтгэл ажил эхэлсэн тухай Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдээллээ. Даваа гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр талуудын уулзалтыг маш удаан төлөвлөсөн, уулзалт болох өдрийн тов одоогоор тодорхойгүй байна хэмээн ярьжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Умард Солонгосын удирдагч ирэх долоо хоногт ОХУ-д гэнэтийн айлчлал хийж, Кремлийн тэргүүнтэй Владивосток хотод уулзаж мэдэх юм. Харин Өмнөд Солонгосын “Йонхап” агентлаг Ерөнхийлөгч В.Путинийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба зам” санаачилгын орнуудын хоёрдугаар нэгдсэн форумд оролцохоосоо өмнө Ким Жон Унтай уулзана, уулзалт ОХУ, БНХАУ-ын аль нэгэнд нь болох болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр