CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Нүүдлийн соёлын яруу магтуу”-г амьдруулагч

04-16-2019 16:13

 Уурга барьсан адуучин эр, эрэлхэг баатрууд, ид хав нь багтаж ядах бөхчүүд, адуу, чоно, зэрлэг ан амьтан бол “Нүүдлийн соёлын яруу магтуу” үзэсгэлэнгийн гол дүрүүд. Үүнийг цааснаа буулган амьдруулагч нь Хятадын нэгдүгээр дэсийн зураач, Өвөрмонголын нэрт уран бүтээлч Санаабаатар юм. Тэрбээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан уран зураг, уран бичлэг нийлсэн 120 гаруй бүтээлээрээ “Нүүдлийн соёлын яруу магтуу” нэртэй үзэсгэлэнгээ Хөххотноо дэлгэжээ. Санаабаатар гуай 60 гаруй жил хөдөө нутаг, нүүдэлчин ахуй соёл, үндэсний сэдэвтэй уран бүтээл туурвиж, энэ салбартаа тэргүүлэх хэмжээнд мэргэжил нэгтнүүд болон өргөн олонд үнэлэгдсэн уран бүтээлч юм. Иймээс ч түүний бүтээлүүдийг Хятадын томоохон музейнүүдэд хүндэтгэлтэйеэ залдаг байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 28-ны өдрийг дуустал Өвөрмонголын уран зургийн музейд гарах аж. Санаабаатар зураач өмнө нь Япон, Хонконг, Тайвань болон Монгол Улсад үзэсгэлэнгээ гаргаж байжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр