CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ургамлын “унтраалга”-ыг олжээ

04-16-2019 16:38

Хятадын эрдэмтэд ургамлын дархлааны цэг буюу ургамлын өсөлт хөгжлийг тэтгэдэг, мөн үхэл мөхөлд нь ч хөтөлдөг нарийн эсийг олсноо зарлалаа. Уг нээлт ургамлын дархлааны системийг таньж мэдэхэд нэгэн чухал түлхэц болно хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Ургамал судлаачид NLR хэмээх бүлэг уургийг ургамлын өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэдгийг 20 гаруй жилийн өмнөөс мэдэж байсан ч тэдгээр нь чухам ямар онцлогтой, ургамлын дархлааг хэрхэн хамгаалдагийг сайн мэддэггүй байж. Харин Хятадын Чинхуа их сургууль, Генетик, биологийн хүрээлэн, Хятадын Шинжлэх ухааны академийн багш, судлаач, мэргэжилтнүүд хамтран анх удаа NLR-ийг нарийвчлан судалснаар мөнхүү бүлэг уураг нь ургамлын “унтраалга” болохыг тогтоосон байна.
Судалгааны багийн гишүүн, Чинхуа их сургуулийн профессор Чай Жижэйгийн онцолсноор химийн элдэв бодисын хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй газар тариаланг хөгжүүлэхэд шинжлэх ухаанч судалгаа, түүний дотор ургамлын өсөлтийг таньж мэдэх энэ мэт судалгаа нэн чухал юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр