CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Филиппинээс эртний хүний шинэ олдвор олжээ

04-16-2019 15:50

Францын эрдэмтнээр удирдуулсан олон улсын судалгааны баг “Байгаль” хэмээх сэтгүүлд энэ судалгааныхаа талаар мэдээлжээ. Тэд Филиппиний Лузон арлаас эртний хүний цоо шинэ төрөл зүйл олж илрүүлснээ “Лузон хүн” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү шинэ олдвороос хүн төрөлхтний дээд өвөг одоогийн Зүүн өмнөд Азийн бүс нутагт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирснийг харж болох аж.
 Тайланд дурдсанаар судалгааны багийнхан 2007, 2011 болон 2015 онд хийсэн хайгуулаараа Филиппиний хойд хэсэгт орших Лузон арлын агуйгаас хүний араг яс, чулуужсан эрүү шүдний үлдэгдэл зэргийг олж илрүүлжээ. Эдгээр чулуужмал нь дор хаяж гурван хүнийх байж. Түүнчлэн чулуужмалд дүн шинжилгээ хийхэд хоёр дээж нь хамгийн багадаа одоогоос 50 мянга болон 67 мянган жилийн тэртээх үед хамаарах магадлалтай аж.
  Судлаачид “Лузон хүн”-ий ясны чулуужмал нь бусад эртний хүнийхээс ялгаатай, “холимог” шинж чанартай гэж үзэж байна. Тухайлбал, араа нь маш жижиг, хомо сапиенс хүнийхтэй төстэй боловч бүх шүдийг нь шинжихэд том, жижиг янз бүр байгаа аж. Харин шүд болон арааны харьцаа нь “Өмнөдийн бич” эсвэл хомо эректусийнхтэй (босоо хүн) төстэй, хөлийн хурууны яс нь ч мөн “Өмнөдийн бич”-ийнх шиг гэнэ. Мөн хөл, гарын хурууны яс нь ихэд эв хавгүй байгаа нь “Лузон хүн” модонд авирахдаа гарамгай байсныг харуулж буй аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр