БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой-Олимпын амжилтын түүхээс
04-15-2019 17:19
1952 оны долдугаар сарын 29. 15 дахь удаагийн Зуны олимпын наадамд оролцохоор ирсэн Хятадын багийн төлөөлөл Хельсинки хотын Олимпын хотхонд далбаагаа мандуулав.
Усан сэлэлтийн тамирчин Ү Чуанью. Тэрбээр олимпын наадамд БНХАУ-ыг төлөөлөн оролцсон анхны хүн юм.
1980 оны хоёрдугаар сарын 13. 13 дахь удаагийн Өвлийн олимпын наадам АНУ-ын Лэйк-Плэсид хотноо нээлтээ хийв. БНХАУ анх удаа Өвлийн олимпод оролцлоо. Хятадын баг цэнгэлдэх хүрээлэнд орж буй зураг.
1984 оны долдугаар сарын 29. 23 дахь удаагийн Зуны олимп Лос-Анжелес хотноо зохион байгуулагдав. Тус наадамд Хятадын тамирчин Сү Хайфэн эрэгтэйчүүдийн гар буун төрөлд түрүүлж, олимпын наадмын түүхэн дэх улсынхаа анхны алтан медалийг хүртжээ. Сү Хайфэн тэмцээний үеэр.
1984 оны наймдугаар сарын 2. Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 23 дахь удаагийн Зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн Хятадын анхны эмэгтэй тамирчин Ү Сяосуань.
1984 оны наймдугаар сарын 7. Хятадын волейболын эмэгтэй баг АНУ-ын багийг хожиж, 23 дахь удаагийн Зуны олимпын наадамд түрүүлэв. Хятадын волейболын эмэгтэй баг шагнал гардуулах ёслолын үеэр.
1992 оны хоёрдугаар сарын 10. Хятадын тамирчин Е Чяобо Францын Альбервилльд болсон Өвлийн олимпын тэшүүрийн 500 метрийн эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Хятадын спортын ертөнцд шинэ түүх бичив.
2001 оны долдугаар сарын 13. Москва хотноо болсон Олон улсын олимпын хорооны 112 дугаар чуулганаар 2008 оны Зуны олимпын наадам зохион байгуулах эрхийг Бээжин хот хүртлээ.
2002 оны хоёрдугаар сарын 16. АНУ-ын Солт-Лэйк Сити хотноо болсон 19 дэх удаагийн Өвлийн олимпын наадамд тэшүүрийн богино зайн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Хятадын тамирчин Ян Ян алтан медаль хүртэв. Энэ нь Өвлийн олимпын наадмаас Хятадын хүртсэн анхны алтан медаль юм.
2006 оны хоёрдугаар сарын 23. Италийн Турин хотод болсон Өвлийн олимпын наадмаар цанын чөлөөт гулгалтын эрэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин Хань Сяопэн алтан медаль хүртэв. Энэ нь Өвлийн олимпын түүхэнд Хятадын тамирчин тус спортын төрлөөр хүртсэн анхны алтан медаль.
2008 оны наймдугаар сарын 8. 29 дэх удаагийн Бээжингийн Зуны олимпын наадмын нээлт Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болов. Нээлтийн ёслол.
2008 оны наймдугаар сарын 8-ны 20.00 цаг. 29 дэх удаагийн Зуны олимпын наадам Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээ.
2008 оны наймдугаар сарын 24. 29 дэх удаагийн Зуны олимпын наадмын хаалтын ёслол Үндэсний цэнгэлдэх хүрээлэн-“Шувууны үүр”-т болов.
2008 оны есдүгээр сарын 6. Бээжингийн Паралимпийн нээлтийн ёслол. Бамбар барьсан Пин Яли нь 1984 онд болсон долоо дахь удаагийн Паралимпийн үеэр Хятадын паралимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртжээ.
2008 оны наймдугаар сарын 16. Бээжингийн Зуны олимпын үеэр Хятадын сагсан бөмбөгийн эрэгтэй баг Германы багийг хожиж, ялалт байгуулав.
2010 оны хоёрдугаар сарын 15. Канадын Ванкуверт болсон Өвлийн олимпын үеэр уран гулгалтын хосын төрөлд Шэн Шүе, Жао Хунбао нар түрүүлж, энэ төрөлд Хятадын анхны алтан медалийг авчиржээ. Энэ үеэр мөн Хятадын тамирчин Пан Чин, Тун Жиань нар мөнгөн медаль хүртэв.
2015 оны долдугаар сарын 31. Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болсон Олон улсын олимпын хорооны 128 дахь удаагийн чуулганаар Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах 2022 оны Өвлийн олимпыг Бээжин, Жанчхүү хотод зохион байгуулахаар болсныг зарлав.
2016 оны наймдугаар сарын 20. Бразилын Рио-де-Жанейрод болсон Зуны олимпын наадмаар Хятадын волейболын эмэгтэй баг Сербийн багийг хожиж, түрүүлэв.
2018 оны хоёрдугаар сарын 22. Пёнчаны Өвлийн олимпын тэшүүрийн богино зайн 500 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин Ү Дажин түрүүлэв. Энэ бол Хятадын эрэгтэй тамирчин тэшүүрийн богино зайн төрөлд анх удаа олимпоос алтан медаль хүртсэн тохиолдол юм.
2018 оны гуравдугаар сарын 17. 2018 оны Паралимпийн тэргэнцэртэй кёрлингийн тэмцээнд Хятадын баг Норвегийн багийг хожиж, алтан медаль хүртжээ. Энэ нь мөн Хятад улс Паралимпиас багийн төрөлд хүртсэн анхны алтан медаль юм.