CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн том онгоцыг амжилттай туршлаа

04-15-2019 17:29

 Дэлхийн хамгийн том онгоц болох хоёр их бие, зургаан хөдөлгүүртэй “Stratolaunch” онгоцны анхны туршилтын нислэг АНУ-ын Калифорни мужийн нутагт амжилттай болжээ. Аварга том онгоц Мохавэ цөлийн дээгүүр 2.5 цаг ниссэн байна. Пуужин, хиймэл дагуул хүртэл тээвэрлэх, “Scaled Composites” компанийн зохион бүтээсэн уг аварга онгоц Airbus A380 онгоцноос 1.5 дахин том бөгөөд их биеийнх нь урт 73 метр, далавчных нь урт 117 метр бол дээд хурд нь 304 км/цаг аж. Өргөний хувьд дэлхийн хамгийн том онгоц гэгдэж буй ч энэхүү онгоцыг уртаараа гүйцэх хэд хэдэн онгоц байгаагаас зургаан хөдөлгүүртэй ачаа тээврийн AN 225 онгоц 84 метр, “Боинг” загварын 747-8 онгоц 76.3 метр урт юм.
“Stratolaunch” онгоцыг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, өнгөрсөн онд таалал төгссөн Пол Аллений хөрөнгө оруулалтаар бүтээжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр