CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хятад хэлний гүүр” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх сурагч тодров

04-15-2019 17:27

 
Олон улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогддог “Хятад хэлний гүүр” тэмцээн энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ оны тэмцээний Монгол Улсын бүс дэх сүүлийн шатны шалгаруулалт өнгөрсөн бямба гаригт болж, аваргаа тодруулжээ. “Улаанбаатар” чуулгын байранд болсон тэмцээний сүүлийн шалгаруулалтад эцсийн шатанд тунаж үлдсэн 15 сурагч хятад хэл, соёлын мэдлэг, урлагийн үзүүлбэр гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн байна.
Улаанбаатар хотын “Хишиг” бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Номин-Эрдэнэ шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлж, Хятад улсад болох олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөхөөр болов. Сүүлийн шатанд үлдсэн бүх 15 сурагчид дурсгалын бэлэг, өргөмжлөл гардуулсан байна.
Монголын бүсийн “Хятад хэлний гүүр” тэмцээнийг Хятад улс дахь Күнзийн Төв хүрээлэн, МУИС-ийн харьяа Күнзийн хүрээлэн, Монгол Улсын Хятад хэлний багш нарын холбоо, Хятад-Монголын Соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр