CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Их сургууль бүр урлагийн ангитай болно

04-15-2019 17:30

 Хятадын Боловсролын яамнаас бүх их, дээд сургуулийн оюутнуудыг сургуулиа дүүргэхээсээ өмнө заавал дүрслэх урлаг, соёлын хичээл үзэх ёстой гэсэн журам баталлаа. Журамд зааснаар их, дээд сургууль, коллежууд суралцагчдадаа урлаг соёлын боловсрол олгохын тулд тусгай анги танхим, сургалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн багштай болохоор болжээ. Хичээлд дэлхийн урлаг соёлын түүхээс гадна Хятадын үндэсний дүрслэх урлаг, үүх түүхийг мөн давхар заах аж.
Энэ нь Хятадын төр засгаас хэрэгжүүлж буй урлагийн боловсролыг дэмжих өргөн далайцтай стратеги бодлогын нэгээхэн хэсэг юм. Уг ажлын хүрээнд тус улсын бүс нутаг, муж бүр өөрсдийн гэсэн соёл урлагийн боловсролын бодлогоо шинэчлэн батлахаар хэлэлцэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ