CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гадаад иргэдийн тухай баримтат кино бүтээнэ

04-15-2019 11:38

 БНХАУ-д сурч, ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн амьдралыг харуулсан “Сайн байна уу, Бээжин” нэрт баримтат кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгааг “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Хүсэл мөрөөдлөө дагаж, Хятадын нийслэлд, эх орноосоо хол суурьшсан герман хөгжимчин, британи бизнесмэн, пакистан оюутан зэрэг хүмүүсийн түүхийг өгүүлэх энэ киног дөрөвдүгээр сарын 19-нд Бээжингийн олон улсын кино наадмын үеэр толилуулах аж. Киног найруулсан Вань Жяньин “Хятад гадаад иргэдийг хэрхэн угтаж, тэдний хувь заяа хааш эргэн, юунд хүрч байгааг бүтээлээрээ харуулахыг хүссэн” гэж ярьж байна.
Сонирхуулахад, БНХАУ-д ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр буй. Зөвхөн 2016 оны байдлаар 900 мянган хүн эх газарт ажиллах виз авсан бөгөөд 1980-аад онд энэ үзүүлэлт 10 мянга орчимд эргэлдэж байсныг “Global Times” онцолжээ. Хятадад ажилладаг мэргэжилтнүүдийн дийлэнх нь технологи, техникийн үйлдвэрлэл, банк санхүү, худалдаа, эдийн засгийн салбарын боловсон хүчин байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ