CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Суудлын автомашины худалдаа буурчээ

04-15-2019 11:40

 Бага оврын, суудлын машины борлуулалт БНХАУ-ын зах зээлд сүүлийн арван сарын хугацаанд буурсан үзүүлэлттэй байгааг тус улсын Машин үйлдвэрлэгчдийн ассоциациас гаргасан тайланд онцолжээ. Зөвхөн гуравдугаар сарын байдлаар, орон даяар суудлын тэрэгний борлуулалт 12 хувиар буурч, 1.7 саяд хүрсэн байна.
Гэхдээ байгаль орчинд ээлтэй, цахилгаанаар ажилладаг, эсвэл холимог хөдөлгүүрт автомашинуудын борлуулалт он гарсаар 254 мянгаар ширхэгээр буюу 11.7 хувиар өссөн бөгөөд агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд Хятадын цөөнгүй хотод цахилгаан хөдөлгүүрт автомашины хэрэглээг дэмжиж байгаа бөгөөд энэ нь ч борлуулалт өсөхөд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж буй.
Нөгөөтэйгүүр, түрээсийн дугуй, мотоцикль, автомашины бизнес дэлгэрч, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсан зэрэг нөхцөл байдлаас иргэд хувьдаа автомашин худалдаж авах нь ч цөөрч байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр