CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гэртээ амьтан тэжээхийг уриалав

04-15-2019 11:43

 БНХАУ-ын 51 хотод гэртээ амьтан тэжээхийг уриалсан арга хэмжээ болов. Амьтныг хайрлах, хамгаалах, тэжээхийг уриалсан энэхүү арга хэмжээнд  Харбинаас Куньмин, Өрөмчөөс Сямэнь хүртэлх томоохон хотуудын 400 гаруй сая оршин суугч оролцжээ. “Амьтан гэршүүлэх өдөр” нэрийн дор тэнэмэл нохой, мууранд эзэн олж өгөх, хооллох, асрахыг уриалахын зэрэгцээ сургалт явуулах, хичээл заах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан тухай “Синьхуа” мэдээлжээ.
Өдгөө тав дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж буй хөдөлгөөнийг санаачлагч, Бээжин хотын оршин суугч Ян Ян сүүлийн жилүүдэд оролцогчдын тоо, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсээр байгааг онцолж байна. НҮБ-ын дэргэдэх Амьтан хамгаалах нийгэмлэгийн Хятад дахь төлөөлөгч Сунь Чюаньхэйгийн мэдэгдэж буйгаар, Хятадад сүүлийн үед залуу хос, өсвөр насныхан нохой, муур гэршүүлэн тэжээх нь  олширч буй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ