CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Торгоны замын үзэсгэлэн нээгдлээ

04-12-2019 16:13

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Торгоны замын дагуух орнуудын музейн үзмэр, түүх, соёлын дурсгалын үзэсгэлэн нээгдлээ.
Хятадын үндэсний музейд “Нэг бүс, нэг зам”-ын орнууд буюу Орос, Казахстан, Монгол, Тажикстан, Йемен, Камбож, Латви, Словени, Румын, Япон, Өмнөд Солонгосын  234 үзмэр, түүх, соёлын 188 дурсгалыг толилуулж байгаа юм.  Торгоны хуурай зам, торгоны усан зам гэсэн үзэсгэлэнгийн хоёр танхимд буй үзмэр, үзэсгэлэнгийн бүтээлүүд “Хүн төрөлхтөний нэг ирээдүй” гэсэн сэдвийн дор энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ. Энэ дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд Хятадын уран зургийн галерейд мөн торгоны зам дагуух орнуудын зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг танилцуулсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ