CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Peljesac гүүртэй танилцав

04-12-2019 14:02

Энэ сарын 11-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Хорватын Ерөнхий сайд Пленковичийн хамт Хорватын өмнөд хэсгийн Peljesac хойгт хүрэлцэн очиж Peljesac гүүрийн ажил байдалтай танилцлаа. Тус гүүрийг тендэрт шалгарсан Хятадын компани барьж байгуулж байгаа юм. Цаг агаарын хувьд тааламжгүй өдөр байсан ч Ли Кэчян болон Пленкович байгуулалтын ажлыг хариуцаж байгаа инженерээс мэдээллийг газар дээрээс нь авч ажлын явцтай танилцжээ.
Peljesac гүүр нь Хятад Хорватын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дэд бүтцийн салбарт хамтарч байгаа хамгийн том төсөл юм. Гүүрийн ерөнхий урт нь 2440 метр бөгөөд энэхүү бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулснаар жуулчин хамаг их зорьж очдог Адриатыг Хорватын эх газартай холбох болно. Санхүүжилтын 85 хувийг Европийн холбооны сан хариуцаж байгаа юм байна. Тендэрт шалгаран тухайн ажлыг гүйцэтгэж байгаа Хятадын зам гүүр байгуулалтын компаниудад гэрээний дагуу тогтсон стандартыг мөрдлөгө болгон ажлаа чанартай түргэн дуусгахыг Ли Кэчян уриалав. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100