CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Улаан аялал” нэмэгдэв

04-12-2019 16:33

Мөн судалгаанаас харахад улаан аялалын онлайн тасалбар борлуулалт өнгөрсөн жилийнхээс 55.2 хувиар нэмэгджээ. Улаан аялал гэдэг нь Хятадын улаан армитай холбоотой бүс нутаг, түүх соёлын газруудаар аялахыг хэлдэг байна. Үүнд  төрөл бүрийн түүхийн музей, хувьсгалын үеэр амь үрэгдсэн баатруудын дурсгалын музей, Японыг эсэргүүцэх дайны дурсгалын музей зэрэг орно. Иймээс ч улаан аялалын бүс нутагт Ханш нээх өдөртэй холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Амралтын хугацаанд музей, соёлын өв, бурхан шашны газар, ардын зан үйл бүхий газрууд ч аялагчдын хөлд дарагдсан аж. Судалгаагаар аялагчдын 54.33 хувь нь музейд, 32.36 хувь нь галерейд, 38.24 хувь нь номын санд зочилжээ. Мөн 37.23 хувь нь шинжлэх ухаан технологийн музей, 42.91 хувь нь түүх, соёлын гудамжаар аялсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ