CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Крафт шар айрагны үзэсгэлэн худалдаа болно

04-12-2019 16:02

 БНХАУ-ын Шанхай хотод ирэх тавдугаар сарын 15-нд крафт шар айраг үйлдвэрлэгчдийн олон улсын үзэсгэлэн худалдаа зохиогдож гэж байгааг “Синьхуа” мэдээллээ. Крафт буюу эрт үед гар аргаар үйлдвэрлэдэг байсан, өнөө цагт тусгай жороор олноор үйлдвэрлэн гаргадаг шар айрагны 50 орчим компанийн төлөөлөгч гурван өдрийн турш үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Мөн энэ арга хэмжээний үеэр шар айрагны орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаарх олон улсын хурал, энэхүү зах зээлд хэрэглэж буй шинэ технологи, аргыг танилцуулах зэрэг найман сэдвийн дор төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн оны үзэсгэлэнд  дэлхийн 12 орны 180 орчим компани оролцож, 10 гаруй мянган хүн үзэж сонирхжээ. Сонирхуулахад, крафт шар айраг үйлдвэрлэгчид өөрийн шар айргийн онцгой амт, зөв зохицлыг олохын тулд хамгийн сайн чанарын буудай болон зөрөг цэцгийг сонгон хэрэглэдэг агаад сүүлийн жилүүдэд энэ төрлийн шар айргийг сонгон хэрэглэгчид БНХАУ-д өссөөр байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр