CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сэтгэлийн хямрал хөхний хавдар үүсгэдэг

04-12-2019 16:09

 Урт хугацаанд үргэлжилсэн сэтгэлийн ужиг хямрал, стресс нь хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг гэж Хятадын эрдэмтэд мэдэгдэж байна.
Далянь хотын анагаах ухааны их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, айдас түгшүүртэй байх, ямар нэгэн зүйлд байнга санаа зовних, шаналах нь организм дахь адреналины хэмжээг нэмэгдүүлж, энэ нь улмаар хөхний хорт хавдрыг үүсгэгч эсүүдийн үйл ажиллагааг дэмжигч лактатдегидрогеназыг  /LDHA/ идэвхжүүлдэг аж. Стресс, сэтгэлийн хямралаас үүдэлтэй лактатдегидрогеназын идэвхжлийг бууруулах арга замыг эрэлхийлж буй тэд юуны түрүүнд спортоор хичээллэх, йогт явж, эсвэл бүжиглэх, үгүй бол С-гийн төрлийн аминдэмийг тодорхой тунгаар уухыг зөвлөж байгааг “Clinical Investigation” сэтгүүлд онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ