CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансрын долгион мэдрэгч систем бүтээж байна

04-12-2019 14:16

 Хятадын эрдэмтдийн ахалсан олон улсын “Тяньчин” төсөл Хар нүх тэргүүтэй сансрын олон нууцыг тайлж судлах зорилготой соронзон орон, сансрын долгион мэдрэгч систем бүтээж байгаа нь 2035 онд ашиглалтад орохоор болжээ. Тяньчин нь хятадаар тянь буюу тэнгэр, чин буюу нэгэн зүйл чавхдаст хөгжмийн нэрээс бүтсэн үг аж. Долгион мэдрэгч систем нь дэлхийн тойрог замаас 100-гаад мянган км-ийн зайд гурвалжин хэмжээст цэг дээр ажиллах гурван хиймэл дагуултай байх бөгөөд сансрын шуурга, сансрын биет эрхсүүдийн мөргөлдөөн, супернова зэргийг судлах юм байна.
Хубэй мужийн Үхань хот дахь Хуажуний Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Физикийн ухааны профессор Ү Чиньвэний хэлснээр “Тяньчин”-ий хиймэл дагуулууд 20 жилийн дараа гэхэд Хар нүхийг ажиглах, дэлхийн хамгийн том, дэвшилт төхөөрөмжүүд болох гэнэ. Тэрбээр Хар нүхний хамгийн анхны зургийг лхагва гаригт танилцуулсан EHT төсөлд ажилласан 200 гаруй одон орон судлаачийн нэг аж.
“Тяньчин” төсөлд дотоодын 30 гаруй судалгааны байгууллагын нийт 200 эрдэмтэн судлаач, гадаадын найман орны мөн 30 гаруй судлаач мэргэжилтнүүд оролцож байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100