CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийд тэргүүлэх роботын үйлдвэрийг Шанхайд барина

04-12-2019 14:11

Үйлдвэрлэлийн робот төхөөрөмж, робот систем бүтээгч дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч Швейцарийн ABB групп дэлхийн хамгийн дэвшилт, орчин үеийн роботын үйлдвэрийг Хятадын Шанхай хотод байгуулахаар болжээ. 150-аад сая ам.долларын хөрөнгөөр босох шинэ үйлдвэрийн шавыг Шанхайн Каньчяо дүүрэгт ирэх зургадугаар сард тавих бол үйл ажиллагаа нь 2020 оны сүүлчээр эхлэх төлөвтэй байна. Үйлдвэрт дижитал технологи, хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хиймэл оюун ухаант удирдлагын системтэй хослуулан байршуулах аж.
ABB группийн Хятад дахь салбарын дэд тэргүүн Ли Ганий хэлснээр үйлдвэрийн үйл  ажиллагаа амжилттай байвал хэдхэн жилийн дараа гэхэд робот бүтээгч роботуудыг ч бүтээх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бүх л шат дамжлагыг хиймэл оюун ухаан, робот төхөөрөмжүүд удирдана гэсэн үг юм. ABB групп Шанхай хотод үйлдвэрлэлийн бүхэл бүтэн сүлжээтэй болохыг зорьж буй бөгөөд тус хотод бүтээгдсэн анхны үйлдвэрийн робот ЮүМи-г 2015 онд танилцуулж байжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100