CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бидэрийн Баярсайхан зохиолчийн номын нээлт Бээжинд болов

04-12-2019 11:45


1990-ээд онд Монголын уран зохиолд орж ирсэн нэгэн үеийнхэн, тэдний өгүүллэгийн туурвилзүй хийгээд Монголын туульсын уран зохиолын гол төлөөлөгчдийн бүтээл, цаг үеийн онцлог, дүрийн хувьсал хөгжил, бичлэг, сэтгэлгээний шинэчлэлийн тухай маш сонирхолтой, эмх цэгцтэй, хамгийн гол нь амьд халуун өгүүлэх нэгэн содон лекц өчигдөр Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн утга зохиолын танхимд боллоо.
"Монголын шинэ үеийн өгүүллэг" сэдэвтэй энэхүү илтгэлийг зохиолч сэтгүүлч Бидэрийн Баярсайхан тавьсан юм. Хятадын үндэстний хэвлэлийн хорооноос босоо бичгээр хэвлэгдсэн "Тэнгэрийн санаа" номынхоо нээлтийг Бээжин хотод хийхээр хүрэлцэн ирсэн түүнийг Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэлний тэнхмээс урьж монгол судлаач оюутнууддаа лекц уншуулсан нь энэ юм. Номын нээлтийг түүний хамтран зүтгэгчид болох Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн Э.Гэрэлт даргатай хамт олон зохион байгуулсан байна. Бидэрийн Баярсайхан зохиолчийн өгүүллэгийн шинэ түүврийн хавтасны зургийг зураач С.Төгс-Оюун урлаж, бүтээлийг кириллээс монгол бичиг руу Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч Д.Хүчитбаатар хөрвүүлж, ахмад уран бүтээлч Буянхишиг ариутган шүүжээ.

 

  

  

  

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100