CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Фитнес зах зээл 1.5 их наядын ашигтай байна

04-11-2019 17:21

 Хятадад фитнес дасгал, бие бялдаржуулах спортоор хичээллэгсдийн тоо жилээс жилд өсөж, 2020 он гэхэд тус улсын 700 сая гаруй иргэн долоо хоногт дор хаяж нэг удаа танхимын сургалтад хамрагддаг болно гэсэн тооцоо гарчээ. Харин долоо хоногт нэгээс олон удаа фитнесээр хичээллэгсдийн тоо 435 сая давах төлөвтэй байна. Ингэснээр Хятадын фитнес зах зээлийн ашиг жилд 1.5 их наяд юань  буюу 223 тэрбум ам.долларт хүрэх аж.
Хятадын Спортын төв хорооноос гаргасан албан мэдээнд дурдсанаар тус улсад 46 мянга гаруй бэлтгэлийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас эхний 10-ынх нь жилийн нийт ашиг орлого 10 тэрбум юань давжээ. Тус улсын фитнесийн салбар хөгжиж, улам олон хүн спортоор хичээллэх болсонд техник технологийн хөгжлөөс гадна иргэдийн эрүүл мэндийг анхаарах төр засгийн бодлого эерэг нөлөө үзүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100