CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дубайг зорих хятад жуулчдын тоо өсчээ

04-11-2019 17:17

Хятад улс Дубайн аялал жуулчлалын салбарт ашиг оруулах дөрөв дэх том “эх үүсвэр” болжээ. Өнгөрөгч 2018 онд 857 мянган хятад жуулчин тус хотод хөл тавьсан нь өмнөх оныхтой нь харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэхүү өсөлт энэ оны эхний саруудад ч үргэлжилсэн бөгөөд зөвхөн нэгдүгээр сард гэхэд 100-гаад мянган хятад жуулчин Дубайгаар аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс нь 25.1 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Дубайн Аялал жуулчлалын хорооноос мэдээлснээр энэхүү өсөлт Хятадын иргэдэд онцгойлон визийн хөнгөлөлт үзүүлэх, Хятадын жолооны үзэмлэхийг Дубайд хүлээн зөвшөөрөх, Хятадын уламжлалт баяруудыг тус хотод тэмдэглэх зэрэг шийдвэрүүдтэй холбоотой юм. Мөн Хятадын харилцаа холбооны “Хуавэй”, техник технологийн “Tencent”, аялал жуулчлалын “Fliggy” компаниуд Дубайн компаниудтай олон талаар хамтран ажиллах болсон нь хятад жуулчдын тоо өсөхөд нөлөөлж буй аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100