CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Итали Хятадаас алдагдсан дурсгалт зүйлсийг буцааж өглөө

04-11-2019 17:23

Өчигдөр буюу энэ сарын 10-нд Итали улс Хятадаас алдагдсан 796 багц түүх соёлын дурсгалт зүйлсийг Бээжин хотноо хүлээлгэн өглөө. Хятадын Үндэсний музей эдгээр бүтээлээр тусгай сэдэвт үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
 Түүх сөхвөл 2007 онд Италийн цагдаа нар хууль бусаар олж авсан байж болзошгүй Хятадын түүх соёлын дурсгал бүхий урлагийн бүтээл зах зээлд худалдаалагдаж байгааг олж тогтоожээ. Ийн тэр даруй шүүх хурлыг эхлүүлсэн байна. Хятадын Үндэсний түүхийн дурсгалт зүйлийн газар ч дээрх мэдээллийг олж мэдмэгцээ Италийн Соёлын өвийг хариуцсан байгууллагатай холбоо тогтоон алдагдсан түүх, соёлын дурсгалт зүйлсийг эргүүлэн авах ажлыг эхлүүлсэн аж. Энэ бүхний эцэст 10 гаруй жилийн дараа Италийн шүүх 796 багц түүх, соёлын дурсгалт зүйл бүхий урлагийн бүтээлийг Хятадын талд буцаан өгөх шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хоёр улсын удирдагчид уулзах үеэр Италийн төлөөлөгчид Хятадын талд алдагдсан түүх, соёлын дурсгалт зүйлсийг эргүүлэн өгөх гэрчилгээг хүлээлгэн өгсөн аж. Үүнээс өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард Америкийн тал мөн Хятадаас алдагдсан 361 түүх, соёлын дурсгалт зүйлийг  хүлээлгэн өгсөн юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100