Олон улсын цэцгийн үзэсгэлэн сар үргэлжилнэ
( 15 / 26 )

Олон улсын цэцгийн үзэсгэлэн сар үргэлжилнэ 2019 оны 04 сарын 10 өдөр 18:00

Цэцэг гэдэг үгээр илэрхийлж боломгүй төгс төгөлдөр, гоо сайхны илэрхийлэл. Хорвоогийн хамгийн тод, гэрэлтэй, гайхамшигтай өнгө, илэрхийлж боломгүй ч мэдэрч л чадах тэр гоо сайхан, анхилуун үнэрийг өөртөө шингээсэн цэцгүүдийг нэг дор харах олон улсын цэцгийн үзэсгэлэн Бельгийн нийслэл Брюссель хотноо нээлтээ хийсэн байна. Энэ сарын 6-наас ирэх тавдугаар сарын 5 хүртэл нэг сар үргэлжлэх үзэсгэлэн 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Түүнчлэн үзэсгэлэнд 500 орчим төрөл зүйлийн нэг сая гаруй цэцэг дэлгэгджээ. Тэдгээрийн дотор дэлхийд маш ховор цэцэгс ч олон байгаа гэнэ. Мөн энэ үеэр цэцгийг хэрхэн тарих, арчлах талаар зөвлөгөө өгөхөөс гадна дуудлага худалдаа ч зохион байгуулагдах юм.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр