CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар уран бичлэг зааж байна

04-10-2019 11:39

 Саяхан Хятадын Юннань мужийн Күньмин хотын Паньлун бага сургуульд “Уран бичлэгийг сургуульд нэвтрүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Энэ нь “Хиймэл оюун ухаан+уран бичлэгийн сургалт” гэсэн загварыг ашиглан уран бичлэгийн сургалтын технологийн агуулгыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Юньнань мужийн 1000 гаруй бага, дунд сургуульд хэрэгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны тусламжтайгаар уран бичлэгийг заах болжээ. “Уран бичлэгийг сургуульд нэвтрүүлэх төсөл” нь анх 2018 оны есдүгээр сард Хэбэй мужийн Вэй шяньд хэрэгжиж эхэлсэн гэнэ. Улсын эдийн засгийг хөгжиж буй бүс нутгийн 10 мянга гаруй сургууль руу чиглүүлэхийг зорьж энэ ажлыг анх санаачилсан байна. Мөн уран бичлэгийн сургалтыг дэмжих, зарим газарт уран бичлэгийн хичээлийг нэмэх, сайжруулахад түлхэц өгөх зорилготой юм.
 Дашрамд дурдахад, уран бичлэг нь тухайн улс орныхоо соёлыг агуулсан нэг төрлийн урлаг юм. Азийн уран бичлэгийг Хятадаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд 3000 гаруй жилийн түүхтэй. Түүнчлэн Хятадын уран бичлэг 2009 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгджээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100