CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайн музей ашиглалтад орно

04-10-2019 17:56

Хятадын Тяньжин хотын Биньхай дүүрэгт Үндэсний далайн музей баригдаж байгаа аж. Тус музейг энэ жилдээ багтаан албан ёсоор ашиглалтад оруулахаа холбогдох албаныхан саяхан мэдэгдсэн байна. Энэ үндэсний хэмжээний цогцолбор музей нээлтээ хийсний дараагаас иргэдэд үнэгүй үйлчлэх юм.
Үндэсний далайн музей нь нийт 150 мянган ам метр талбайг хамрах бөгөөд барилгын хэсэг нь 80 мянган ам метр. Гол хэсэг нь гурван давхар, зарим хэсгээрээ дөрвөн давхар байх гэнэ. Түүнчлэн үзэсгэлэнгийн танхим нь нийт 23 мянган ам метр бүхий зургаан том хэсэг, 15 танхимаас бүрдэнэ. Үүний зэрэгцээ дотор нь дэлгүүр, хоолны газар, кафе, кинотеатр зэрэг нийтийн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах гэнэ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100