CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цасанд хучигдсан Цагаан хэрэм

04-10-2019 11:44

 Дэлхийн долоон гайхамшигт зүй ёсоор ордог түмэн газрын Цагаан хэрэм цасанд хучигдсаныг “Синьхуа” агентлаг онцоллоо. Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг тус хэрэм саран дээрээс харагддаг дэлхийн хамгийн урт байгууламж юм. Цагаан хэрмийг НЭӨ V зуунаас НЭ XVI зууны хооронд барьсан гэж үздэг. Ингэхдээ Хятадын хаант улсууд нүүдэлчдийн халдлагаас хамгаалах зорилгоор шавар, чулуугаар барьсан гэдэг. Хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж үздэг бөгөөд дэлхийн хамгийн том оршуулгын газар гэх нь бий. Википедиад хэрмийн урт нь 8851.8 км, үүнээс 6259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2232.5 км нь уул, гол гэж тэмдэглэсэн байдаг. Харин хятадын хайлтын “Байду” сайтад нийт уртыг 21196.18 км урт гэж тэмдэглэжээ. Цасанд хучигдсан Цагаан хэрмийн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100