CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Царай таних системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж эхэллээ

04-10-2019 11:31

 БНХАУ-ын Жинань хотын метроны нэгдүгээр шугамд царай  таних системийг ашиглаж эхэлсэн нь энэ төрлийн технологийг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн анхны тохиолдол болж байна. Метрогоор зорчихдоо ашиглах тусгай аппликэшнд өөрийнхөө мэдээллийг оруулж, бүртгүүлээд, банкны карт болон төлбөрийн бусад системтэйгээ холбосноор бэлэн мөнгө,  нийтийн тээврийн карт ашиглалгүйгээр зорчих аж.
Ингэхдээ зорчигчид метро руу орох хаалган дээр байрлуулсан тусгай камер, царай таних технологи бүхий сканнерт нүүрээ харуулаад мэдээлэл баталгаажсаны дараа шууд нэвтрэн орно. Хотын метроны ажилчдын өгүүлж буйгаар, ийм үйлчилгээг нэвтрүүлсний дараа нэг минутад 30-40 хүн хаалгаар орох боломжтой болсон бөгөөд энэ нь өглөө ажил цуглах, орой тарах үед метронд суухын тулд дараалалд зогсох шаардлагагүй болж, цаг хэмнэж байна.
Нөгөө талаар метроны үйлчилгээний ажилтнуудын ажлыг ихэд хөнгөвчилж, ачааллыг нь багасгаж байгааг онцлоод цаашид автобус, трамвай зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгсэлд ийм системийг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100