CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ханш нээх өдрөөр галт тэргээр зорчигчид нэмэгджээ

04-10-2019 11:41

 Ханш нээх өдөр энэ сарын 5-нд тохиосон бөгөөд Хятад даяар гурван хоног бүх нийтээр амарчээ. Хятадууд энэ үеэр бурхан болоочийнхоо газрыг эргэж тойрон, тэдэнд хүндэтгэл үзүүлэн, зан үйл үйлддэг уламжлалтай. Иймээс ч галт тэргээр зорчих зорчигч тээврийн урсгал нэмэгддэг аж. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр л гэхэд Хятадын төмөр зам давхардсан тоогоор 11.205 сая зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 989 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн  зорчигч тээврийн 459 галт тэргийг нэмэлтээр гаргасан байна. Харин гурван хоногийн амралтын сүүлчийн өдөр болох энэ сарын 7-нд буцах зорчигчдын урсгалд төмөр замынхан дарагдсан байна. Тодруулбал, тус өдөр 14.54 сая зорчигч галт тэргээр зорчсон гэх урьдчилсан мэдээ гарчээ. Мөн төмөр замын байгууллага нэмэлтээр 732 галт тэрэг гаргасан гэнэ.
 Сонирхуулахад, хаврын дунд сарын энэ өдрийг хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл гэж үздэг. Хятадын Хан Ши хэмээх хаан газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байснаас тэр хааны нэрээр тус өдрийг нэрлэх болжээ. Ханш нээх өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-нд тохиодог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100