CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян нар Хятад, Европын удирдагчдын уулзалтыг даргалав

04-10-2019 15:19

 Орон нутгийн цагаар 9-нд Брюссельд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны комиссын дарга Жан Клод Юнкер нар Хятад, Европын удирдагчдын XXI уулзалтыг даргаллаа.

 

Хятад, Европын харилцааны олон салбарт гаргасан ахицыг хоёр тал өндрөөр үнэлж, Хятад, Европын холбооны харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой, олон талт үзэл, нээлттэй эдийн засгийг хамгаалж, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэх талаар хамтын байр суурьтай, глобал засаглал, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулах талаар нэгдсэн зорилттой. Дэлхийг тогтворжуулах чухал хүчин, чухал эдийн засгийн хувьд Хятад, Европын холбоо стратегийн хэлхээ холбоотой байж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь маш чухал юм. Хятад, Европ хамтын ажиллагааны гол чиглэлийг баримталж, зөвшилцлөөр санал зөрөлдөөнийг зохицуулан, Хятад, Европын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжлийг ахиулах нь маш чухал юм. Энэ нь хоёр талын урт хугацааны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийд идэвхтэй нөлөө үзүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй үзжээ.

 

Зах зээлд орох улам өргөн хүрээтэй, хялбар, гадуурхахгүй байх шалгуурыг хэрэгжүүлж, 2019 онд Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт шийдвэртэй ахиц гарган, 2020 онд өндөр түвшний хэлэлцээр байгуулахыг ахиулахаа хоёр тал амлаж, Хятад, Европын судалгаа, инновацын хамтын ажиллагааг эрчимжүүлж, "Хятад, Европын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хугацааг тодорхойлжээ. Хятад, Европын газрын байрлалын бэлэг тэмдгийн хэлэлцээр эхний тохиролцоонд хүрснийг сайшааж, энэ онд багтаан албан ёсоор эцэслүүлэхийг амлалаа. Мөн засгийн газрын бэлтгэн нийлүүлэх, хөдөө аж ахуйн худалдааны бүсийн хуваарилалтын зарчмын талаар чухал нийтлэг ойлголтод хүрчээ.

 

Нэг бүс нэг зам санаачилгыг Европын холбооны Европ Азийг дэд бүтцээр холбох стратегитай холбон, Хятад, Европыг дэд бүтцээр холбох хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази Европыг дэд бүтцээр холбох тогтвортой, хүртээмжтэй чанарыг дээшлүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв. Мөн цаг уурын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлнэ. Бүс нутгийн санал зөрөлдөөн, сөргөлдөөнийг зөвшилцөл, энх тайвны аргаар зохицуулж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлнэ гэж хоёр тал тохиролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100