CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх форум болно

04-10-2019 11:29

Хятадын Хайнань мужид ирэх тавдугаар сарын 21-22-нд чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх  олон улсын форумыг зохион байгуулахаар товлосныг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү форумд бизнес болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэд, Хятадын Чөлөөт худалдааны бүсийн хөгжил хариуцсан хорооны тэргүүлэгчид зэрэг 800 орчим хүн оролцох юм.
“Зам ба бүс нутаг” санаачлагын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад улс дахь бизнес болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах арга замыг хэлэлцэж, шинэ гарц, боломжийг эрэлхийлэх аж.
Мөн Хятад улсад хэрэгжиж эхлэх хөрөнгө оруулалтын шинэ хуулийг суртачлах, олон улсын хөрөнгө оруулагчидтай нээлттэй, олон салбарт хамтарч ажиллахыг уриалах, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжихэд дээрх форумын зорилго оршиж буйг “Синьхуа” онцлов.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100