CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахилгаан барааны хамгийн том үйлдвэрлэгч

04-10-2019 11:33

 Цахилгаан барааны үйлдвэрлэл, худалдаа, олон улсын зах зээлд нийлүүлэлтээрээ БНХАУ дэлхийд тэргүүлэгч улс болсон тухай тус улсын “Өдрийн сонин” мэдээллээ. 2018 оны статистикийн үзүүлэлтээр, Хятад улс 1.8 тэрбум гар утас, 300 сая компьютер, 200 сая зурагт үйлдвэрлэж, дотоодын болон олон улсын зах зээлд худалдаалан энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ.
БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, өргөн хэрэглээний цахилгаан бараа буюу гар утас, компьютер, таблет, зурагт, хөгжмийн хэрэгслийн экспортын хэмжээ 294.7 тэрбум ам.долларт хүрч, гадаадын зах зээлд нийлүүлсэн нийт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 12 хувийг эзэлсэн байна.
Үүний зэрэгцээ олон улсын цахилгаан барааны зах зээлд нийлүүлж буй хятад бүтээгдэхүүнүүд олон төрөлтэй, үнийн хувьд хямд, хэрэглэхэд хялбар, чанар, үзүүлэлт сайтайгаараа онцлог гэж тус яамнаас гаргасан тайланд онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлд гар утас, таблетын борлуулалт өсөж, үүнийг дагасан олон төрлийн бүтээгдэхүүн гарч бөгөөд технологийн компаниуд хэрэглэгчдийн сонирхлыг татсан шинэ шинэ үйлчилгээг хүргэсээр байгаа билээ. Тэр дундаас цахим ном, хичээл сонсох төхөөрөмж, олон хэлний “ухаалаг орчуулагч”, байршил заагч, онлайн тоглоомын төхөөрөмж хэрэглэгчдийг ихэд татаж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100