CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Европ дахь айлчлалаа Брюсселиэс эхлүүлэв

04-09-2019 13:50

Энэ сарын 8-ны үдийн хойш Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тусгай онгоцоор Бельгийн нийслэл Брюссельд буулаа. Ерөнхий сайд Ли Кэчян энэ удаа БНХАУ-Европын холбооны удирдагчдын XXI уулзалт, Хорватад болох БНХАУ-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VIII уулзалтад оролцон мөн Хорватад албан ёсны айлчлал хийх юм. Тус айлчлалын багт Ерөнхий сайд Ли Кэчяны гэргий Чэн Хүн, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Бүх Хятадын УЗЗ-ын орлогч дарга бөгөөд Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны эрхлэгч Хэ Лифэн нар байна. Европийн холбоо, Бельгийн засгийн газрийн өндөр албан тушаалтан мөн Хятадаас Европийн холбоо болон Бельгид суугаа Элчин сайд нар онгоцны буудалд угтан авчээ.
Ли Кэчян: Европийн холбооны төв удирдлага байрлах Брюссель хотноо ирж БНХАУ-Европын холбооны удирдагчдын XXI уулзалтад оролцох болсондоо маш баяртай байна. Хятад Европ бол дэлхийн эдийн засаг, зах зээлийн хоёр том тоглогч хүчин бөгөөд бие биетэйгээ хамтран ажиллаж буй маш чухал түнш юм. Харилцан хүндэтгэж хамтаар ашиг хүртэх үндсэн чиглэлээр Хятад-Европийн харилцаанд нийтийн анхаарал татаж буй асуудалд санал бодлоо солилцох болно. Талууд бодит хамтын ажилагааны асуудлаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрч Хятад-Европийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг батлахаар үр ашигтай ажиллах болно. Хятад-Европийн бүх талын стратегийн түншлэлийн харилцааг бодит хамтын ажиллагаагаар баялагжуулах болно гэжээ .  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100