CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Африкийн судалгааны төв байгуулагдсанд баяр хүргэв

04-09-2019 17:33

Өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Африкийн судалгааны төвийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан ирүүлж мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын цахилгаанд “Дэлхий нийтийн хөгжилд төсөөлшгүй олон хүчин зүйл бий. Хөгжлийн хурдаараа тэргүүлж буй Хятад улс болон хөгжиж буй улс орон хамгийн олноор төвлөрдөг Африк тивийн ард түмний найрсаг харилцаа үеийн үед уламжлагдсаар өнөөдөрт хүрч ирлээ. Дэлхий нийтийн шинэ нөхцөл байдалд Хятад-Африкийн найрсаг харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа нягтарч Хятад-Африк төдийгүй хүн төрөлхтөний соёлын солилцоог ахиулан түргэтгэх юм. Хятад-Африкийн найрсаг харилцаа хоёр улсын төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэж байна. 2018 онд Бээжинд болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганаар талууд Хятад-Африкийн хувь заяны хамтын цогц, Хятад-Африкийн хамтын ажиллагааны "Найман хөтөлбөр"-ийг санал нэгтэйгээр баталсан. Африкийн судалгааны төв байгуулах нь талуудын хүмүүнлэгийн харилцааны чухал ололт мөн. Бээжинд байгуулагдсан тус төв Хятад Африкийн эрдэмтэн мэргэдийн оюун ухаан, мэдээллийн сан болж хоёр талын ойлголцол нөхөрлөлийг улам зузаатган, Хятад-Африкийн бүхий л салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан хүн төрөлхтөний хувь заяны хамтын цогцод хүчин зүтгэлээ гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100