CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Америкийн худалдааны хэлэлцээрт шинэ дэвшил гарч байна

04-08-2019 11:59

 БНХАУ болон АНУ-ын өндөр түвшний эдийн засаг, худалдааны хэлэлцээний ес дэх шатанд шинэ ахиц дэвшил гарсан гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Талууд хэлэлцээрийн агуулгад технологийг шилжүүлэн ашиглах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, үйлчилгээ, хөдөө аж ахуй, худалдааны тэнцвэр болон бусад асуудалд шинэ дэвшил гаргахаар ярилцсан юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Дэд ерөнхий сайд Лю Хэ болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лийрижер, Сангийн нарийн бичгийн дарга Стивен Манучин нар 4-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод ярилцлага зохион байгуулав. Хоёр талын эдийн засаг худалдаа тэнцвэртэй, тогтвортой хэвээр байх болно гэж Лю Хэ 4 сарын 5-нд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100