CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хаягдал хүнсийг бордоо болгогч шавьж

04-04-2019 13:56

 Хоол хүнсний хаягдал, үлдэгдлийг хөдөө аж ахуйд ашиглах бордоо, тэжээл болгон боловсруулах шавьж үржүүлдэг бизнес эрхлэгчийг Хятадын “Өдрийн сонин” онцолжээ. Тус улсын Жэжянь мужийн Ханжөү хотын их сургуульд энэ чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан Жан Жижянь энэ бизнесээс жилдээ нэг сая орчим юанийн орлого олдог. Ханжөү хотын ойролцоох тосгон суурингаас хүнсний бүтээгдэхүүний хаягдал, үлдэгдлийг цуглуулан фермдээ авчирч тусгай саванд үржүүлсэн шавьжийг түүгээрээ хооллох бөгөөд 12-14 хоногийн дотор авгайлдайнууд үлдэгдлийг боловсруулан тэжээл болон бордоо болгодог ажээ.
Шавьжны боловсруулсан бордоогоор наранцэцэг болон илжгэн чих тариалах  талбайг бордох бөгөөд зарим хэсгээр нь тахиа, загасны тэжээл бэлддэг байна. Жан Жижянийн өгүүлж буйгаар, 10 тонн хаягдлаас  1.2-1.5 тонн  бордоо, 2-3 тонн тэжээл гарган авах боломжтой аж.
Нэг талаар түүний эрхэлж буй бизнес байгаль орчинд ээлтэй, хөрс бохирдох, хүнсний хаягдал исэж муудан агаарт хорт бодис ялгаруулахаас сэргийлдэгээрээ онцлог. Нөгөө талаар, газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг муждаа ийм төрлийн  бизнесийг хөгжүүлснээр байгаль орчинд ээлтэй  ажил эрхэлж, мөнгө олохын зэрэгцээ тахиа, загас үржүүлгийн фермүүдтэй хамтран ажиллаж хамтдаа хөгжих боломжтой гэж тэрбээр онцолжээ.
Өнгөрсөн оны байдлаар тэрбээр 3000 тонн хаягдал боловсруулан гаргаж авсан бордоогоо тонн тутмыг нь 10 мянган юаниар, тэжээлийг тонн тутмыг нь 400-500 юаниар худалдаалсан аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100