CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн кино наадмын бэлтгэл ажил эхлэв

04-04-2019 14:00

 БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 13-20-ны өдрүүдэд болох олон улсын кино наадмын бэлтгэл ажил эхэлжээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү наадам энэ жил Хятадын боловсролын салбарын 70 жилийн ойтой давхцаж буй учир “Эх орон” сэдвийн дор зохиогдох юм. Кино наадмын үндсэн хөтөлбөр нь нээлт болон хаалтын ёслол, уран бүтээлчдийн уулзалт хэлэлцүүлэг, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зэрэг долоон үндсэн хэсгээс бүрдэж байна.
Энэ жилийн наадмаар Энэтхэгийг онцлон шинэ бүтээлүүдийг толилуулахын зэрэгцээ долоо хоногийн хугацаанд энэтхэг киноны дууны концерт, хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулна. Бээжингийн олон улсын кино наадмын дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм”-ийн төлөө эцсийн  шатны шалгаруулалтад үлдсэн 15 кино өрсөлдөх бөгөөд шүүгчдийн зөвлөлөөс санал болгосон бусад бүтээлийн хамт хотын 30 гаруй кинотеатруудад гарган, үзэгчдэд толилуулах юм. Дашрамд өгүүлэхэд энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Америк, Чили, Хятад, Орос, Хонконг, Иран, Их Британийн найруулагч, кино шүүмжлэгч, судлаач, жүжигчид багтжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100