CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хэньчин арлыг аялал жуулчлалын бүс болгоно

04-04-2019 14:03

 Хятадын эрх баригчид Гуандун мужийн өмнөд хэсэгт орших Хэньчин дүүргийг олон улсын аялал жуулчлалын бүс болгохоор шийдвэрлэжээ. Энэ нь Гуандун-Хонконг-Макаогийн эрэг орчмын бүслүүр нутгийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Хэньчин нь Макаогийн зэргэлдээ орших нийт 106 ам км талбайтай арал юм. Арлыг орчин үеийн үйлдвэр, ухаалаг үйлчилгээ, байгальд ээлтэй орчин нөхцөлтэй болгох нь бүс нутгийн хөгжилд зайлшгүй өөрчлөлт болохыг албаныхан онцолсон байна. Хэньчинийг хөгжүүлсэн цагт Гуандун-Хонконг-Макаогийн тойрогт чөлөөт худалдааны бүс байгуулагдах нь ч баттай аж. Тус бүс нутгийг хөгжүүлэх, шинээр бүлэг хот байгуулах анхны цогц төлөвлөгөөг Хятадын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард анхлан танилцуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100