CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад Ханшны амралт эхэллээ

04-04-2019 13:53

2019 оны Ханшны өдөр энэ сарын 5-нд тохиох юм. Энэ өдөр Хятадын ард түмэн бурхан бологсдоо дурсах, буян үйлдэх тахилгын зан үйлүүдийг хийдэг. Тэд өөд болоочдоо “хооллох”-оор хиншүү гаргаж, тэднийгээ нөгөө ертөнцөд амар амгалан байлгахыг бурхан тэнгэрт даатгадаг нь хэдэн мянган жил уламжилсан зан үйл юм. Харин энэ оны Ханшны өдрийн бүх нийтийн амралт 5-7-ны өдрүүдэд тохиож байна. Ханш нээсэн өдрөөр хятадууд нас барагсдынхаа бунханыг цэвэрлэн, гүж зул асаан, цаасан зоос шатаадаг бөгөөд сүүлийн жилүүдэд экологт халгүй олон төрлийн өргөл мөргөлийн хэлбэрүүд шинээр бий болжээ.
Мөн энэхүү зан үйл цаг үеэ даган орчин үежиж, төрөл төрөгсөд нь бурхан болоочиддоо зориулан интернет сүлжээнд веб хуудас нээж, гэрэл зургийг нь байршуулан, сэтгэлийн үгээ бичих хэлбэрээр хүндэтгэл үзүүлэх шинэ үзэгдэл газар авч байна. Мөн нас барагсдаа авсанд хийж газарт бунхлахаа больж чандарлаад үнсийг нь модны ероолд булах, цэцгийн үндэс бордох, гол мөрөнд цацах болсон нь олзуурхууштай.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100