CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хог хаягдлыг ангилах туршилтын төв нээгдлээ

04-04-2019 16:02

 Хятадын Шаньдун мужийн Чиндао хотноо саяхан хог хаягдлыг ялган ангилах туршилтын төв ашиглалтад оржээ. Хотынхоо Жимо дүүрэгт байрлаж буй тус төв нээгдээд удаагүй ч иргэд болон сурагчдын хөлд дарагдах болсон байна. Хог хаягдлыг ялган ангилах туршилтын төв нь харилцан туршлага солилцох, практик ажиллагаа гэх мэт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн зураг, үсэг, цахим дүрс зэргээр мэдээлэл өгөх аж. Иргэд хог хаягдлыг ялган ангилах нь хотын хүрээлэн буй орчинд ямар өөрчлөлт авчрах болон байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлах экологийн мэдлэгийг энэ төвд очсоноор илүү ойлгох гэнэ.
 Хятад улс 2000 оноос хог хаягдлыг ялган ангилах тогтолцоог бий болгож, энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулах болсон байна. Энэ хугацаанд Засгийн газраас хог хаягдлыг ялган ангилах төрөл бүрийн оролдлого, санаачлага гарган хэрэгжүүлж иржээ. Гэсэн ч төдийлөн үр дүнгүй байсан бол сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц гарах болсныг дээрх туршилтын төвөөс харж болох юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100