CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цайны тариалангийн хаврын хураалт эхэллээ

04-04-2019 13:58

 Хавар болж, ханш нээхтэй зэрэгцэн Хятадын цайны тариалан эрхлэгчид эхний ургацаа хурааж эхэллээ. Тухайлбал, олон зууны турш цай тариалсаар ирсэн Гүйжөү мужийн Аньшунь хотын Зыюнь суурингийн Баян тосгоныхон ургац хураалтдаа гарчээ.
Баян тосгоныхон хэдэн үеэрээ цай тариалж ирснээрээ алдартай бөгөөд нийт 2400 га талбайд цайны мод тариалдаг. Хавар эртийн ургац хураалтаар тэд 1000 гаруй га талбайгаас ургац хурааж, 100 тонн цай үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.  Жилдээ цайны бизнесээс 100 сая орчим юанийн орлого олдог энэ нутгийнхан хавар, зун, намар буюу жилдээ гурван удаа ургацаа хураадаг бөгөөд  нутгийн 1590 өрхийн 6519 хүн энэ салбарыг түшиглэж амьдардаг бөгөөд тариалан, цайны үйлдвэрлэл,  худалдаа,  тээвэр, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100