CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгалийн хий тээвэрлэгч хамгийн том хөлгийг бүтээж байна

04-04-2019 14:01

 Хятадын Шанхай хотод төвтэй “Худунь-Жуньхуа” групп байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэх, 270 мянган шоо метр багтаамжтай, дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг бүтээж байгаагаа зарлалаа. Тус улсын төрийн өмчит Хөлөг онгоцны корпорацын салбар нэгж болох тус компани Норвегид төвтэй олон улсын DNV-GL нийгэмлэгтэй хамтран уг хөлгийг бүтээж байна. Талуудын гэрээнд зааснаар дэлхийн хамгийн том тээвэрлэгч ирэх 2020 оны сүүлчээр далай тэнгисийн уснаа гарах аж.
Хятад улс энэ жил байгалийн хий импортлогч дэлхийн хамгийн том улс болох төлөвтэй байна. Үүний нэгэн баталгаа болж Байгалийн шингэрүүлсэн хийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг энэ жил анх удаа Хятад улсад зохион байгуулагдаж, энэ мягмар гаригт Шанхай хотод эхэлжээ. Эл чуулган 50 жилийн түүхэндээ анх удаа тус улсад болж буй нь энэ аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100