100 гаруй жилийн түүхтэй татмал гурил
04-04-2019 16:06
Ланжөү хотын үхрийн махтай татмал гурил “Хятадын гурван том түргэн хоол”-ны нэг. Түүнчлэн 100 гаруй жилийн түүхтэй гэж үздэг байна. Энэ нь тунгалаг шөл, цагаан лууван, улаан чинжүүний тос, санцай буюу үнэрт ногоо, сармисны соёо, татсан гурилаас бүрддэг бөгөөд Хятадад төдийгүй гадаадад алдартай хоол гэнэ. Харин гурилыг зуурч бэлэн болгосны дараа хэд хэдэн удаа нухаж, нэгэн жигд хэрчсэн мэт гараараа сунгаж хэлбэрт оруулан шөлөнд чанахад бэлэн болгоно.
Үхрийн махтай татмал гурилын хамгийн гол амт нь гурилаа шөлөөрөө “шавших”-д оршдог байна. Гэхдээ зоогийн газар бүрийн үхрийн махтай татмал гурилын амт харилцан адилгүй бөгөөд өөрсдийн онцлог орц, найрлага, амттай. Тус татмал гурилыг чанаж эхлэхээс зоогийн ширээн дээр хүргэх хүртэл ердөө хэдхэн минут шаардлагатай аж.