CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн танхимууд бэлэн болов

04-03-2019 15:32

 БНХАУ-ын Бээжин хотын баруун хойд хэсгийн Яньчин дүүрэгт Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн эхлэхэд бэлэн болж, үзэсгэлэнгийн чингэлгүүд, тусгай үзүүлбэрийн танхимуудын дотоод заслыг хийж гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүнийг байршуулж эхэллээ.
Уг үзэсгэлэнд энэ жил 86 улсын төлөөлөгчид, ЮНЕСКО, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг олон улсын 24 байгууллага оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа юм. Энэ нь 1999 онд Юннань мужийн Күньмин хотод  болсон цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн дараа Хятадад зохиогдож буй олон улсын хамгийн өндөр түвшний ийм арга хэмжээ бөгөөд  оролцогчдын тоо, зохион байгуулалтын цар хүрээгээрээ A1 зэрэглэлд багтах үйл ажиллагаа юм.
Ажиглагчид, зохион байгуулагчдын таамаглаж буйгаар, Бээжин хотод зохиогддог хамгийн нэр хүндтэй, томоохонд тооцогддог энэхүү үзэсгэлэнг 16 сая хүн үзэж сонирхох бололтой. Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн үеэр 2500 арга хэмжээ, тэр дундаа соёл, гэгээрлийн кампанит ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь экологи, байгаль орчноо хамгаалах, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буй. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100