CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гадаадын брэндүүд үнээ буурууллаа

04-03-2019 11:06

 Хятадад нэмүү өртгийн албан татварын хэмжээ буурсантай холбоотойгоор дэлхийн нэртэй брэндүүд, түүний дотор “Louis Vuitton”, “Gucci”, “Apple” компаниуд жижиглэн худалдааныхаа үнийг буулгажээ. Хятад дахь “Apple”-ийн цахим дэлгүүр гэхэд iPhone XS, iPhone XS MAX утасныхаа үнийг 500 юаниар, iPhone XR-ийн үнийг 300 юаниар хямдруулсан байна. Худалдаанд гараад удаагүй байгаа iPad Air, iPad mini болон AirPods-ийн үнэ ч тодорхой хувиар буурчээ. Харин “Louis Vuitton”, “Gucci” брэндүүд тус бүр гурван хувиар үнээ бууруулснаа мэдэгдээд байна. “Mercedes-Benz”, BMW, “Audi”, “Lincoln”, “Volvo” зэрэг автомашины томоохон үйлдвэрлэгчид Хятадын НӨАТ-ын хувь хэмжээ буурсантай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулснаа аль хэдийнээ зарлаад буй юм. Эдгээр компанийн зарим нь автомашиныхаа үнийг бүр 80 мянга хүртэлх юаниар хямдруулаад байна.
Хятадын эрх баригчид олон төрлийн татвар хөнгөлөхөөр шийдвэрлэсний дотор үйлдвэрлэлийн НӨАТ-ыг 16 хувиас 13, тээврийн үйлчилгээ, барилгын салбарын НӨАТ-ыг 10 хувиас 9 хувь болгон бууруулсан нь энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100