CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн урт цахилгаан автобус

04-03-2019 15:25

 БНХАУ-ын Шэньжэн хотод дэлхийд хамгийн уртад тооцогдох, цахилгаан хөдөлгүүрт автобусыг өчигдөр танилцууллаа. Цагт 70 км хурдлах хүчин чадалтай, 250 хүн тээвэрлэдэг, нэг удаа цэнэглээд 187 миль зайг туулах K12A загварын хурдны автобусыг газрын галт тэрэг ч гэж нэрлэж болно гэж Хятадын “Өдрийн сонин” онцолжээ.
Хүн ам ихтэй том хотуудад зорчигч тээвэрлэхэд тохиромжтой, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн угсраа бүхээг бүхий уг автобусыг ирэх сараас Колумби улсын нийтийн тээврийн сүлжээнд оруулахаар төлөвлөж буй.
Автобусыг үйлдвэрлэгч BYD компани өнгөрсөн нэгдүгээр сард мөн цахилгаанаар ажилладаг, хоёр давхар, хурдны автобусыг танилцуулж байсан бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэй, том оврын нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргах зорилттойгоор ажиллаж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100