CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G сүлжээ ашиглан мэс заслын үйл явцыг дамжуулав

04-03-2019 15:30

 БНХАУ-ын Гуандун мужийн Ардын II  эмнэлгийн мэс заслын тасгийнхан 5G сүлжээг ашиглан мэс заслын үйл явцыг дамжуулсан тухай тус улсын “Өдрийн сонин” онцоллоо. Ван Вэньлинь эмчийн удирдсан хөхний хагалгааны үйл явцыг  4К үзүүлэлттэй, өндөр нягтаршилтай камер ашиглан 5G сүлжээгээр Яншань хотын эмнэлгийн эмч, ажилтнуудад шууд дамжуулан хүргэжээ.
Энэ төрлийн хагалгааны сургалтын зориулалт бүхий видео дамжуулалтыг тус эмнэлэг анх удаа хийж байгаа бөгөөд мэс заслыг ийнхүү хүргэснээр алслагдсан муж, хот, суурингийн эмнэлэгт технологи ашиглан сургалт хийх, туршлага солилцох суурийг тавьж байна хэмээн Ван Вэньлинь онцлов.
Хүнд мэс засал хийх, эмчилгээний технологийн талаар туршлага багатай эмнэлгийн ажилтнууд, шинэ, залуу эмч нарт “5G+4K” технологийг ашиглан цаашид мэргэжлийн чадварыг нь дээшлүүлэх, онцгой нөхцөлд зөвлөгөө, тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ удаагийн туршилт хувь нэмрээ оруулж байгааг мэргэжилтнүүд мөн хүлээн зөвшөөрч буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100