CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эмэгтэйчүүдийн эдийн засаг 5 тэрбум юанийн ашиг олно

04-03-2019 11:00

Эмэгтэйчүүд олон улсын эдийн засагт гол “тоглох” хүчний нэг болж, зах зээлийн өсөлтөд зонхилох нөлөө үзүүлэх болсныг эдийн засагчид “She-economy” буюу “Эмэгтэй эдийн засаг” хэмээн нэрлэж буй. Энэ давалгаа Хятадын хэрэглээний зах зээлд аль хэдийнээ онцгой үзэгдэл болж, улсын эдийн засагт оруулах хувь хэмжээ нь улам бүр өссөөр байгаа аж. Мэргэжилтнүүдийн судалгаагаар эмэгтэйчүүдийн зах зээл энэ жил 4.5-5 их наяд юанийн ашигтай байх төлөвтэй байна. Харин ирэх 10 жилийн дотор нэг жилд олох ашиг нь ойролцоогоор 18 их наяд юаньд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
 Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар нийт ажиллах хүчинд  эзлэх эмэгтэйчүүдийн тоо өнгөрөгч онд дэлхийн хэмжээнд 48.5 хувьд хүрсэн бол энэ нь хөгжиж буй орнуудад дунджаар 69.3 хувьтай байна. Харин Хятад улс эмэгтэйчүүдийнх нь 70 гаруй хувь ажил хөдөлмөр эрхэлдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж эхэлжээ. Энэ нь өөрийн гэсэн орлоготой, эдийн засгийн эрх чөлөөтэй эмэгтэйчүүд тэр хэрээр нэмэгдсэн гэсэн үг юм. Судлаачдын тооцоогоор эмэгтэй хүн эрчүүдээс илүү мөнгө зарцуулдаг бөгөөд дунджаар 100 юань тутмынхаа 90-ийг үрдэг байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100