CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад цэргүүдийн шарилын үлдэгдлийг хүлээлгэн өгнө

04-02-2019 12:14

 Өмнөд Солонгосын тал 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны үеэр амь үрэгдсэн хятад цэргүүдийн шинээр таньж тогтоосон шарилын үлдэгдлийг энэ сарын 5-ны өдөр Хятадын талд буцаахаар болжээ. Энэ нь 2014 оноос хойших ийм төрлийн зургаа дахь ёслол болох аж. Хятадын Ардын сайн дурынхан гэгддэг тэдгээр цэргийн шарилын үлдэгдлийг өчигдөр авсанд хийж, эх орных нь төрийн далбаагаар хучин талийгаачдад хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ баасан гаригт болох ёслолын дараа цэргүүдийн шарилыг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн нийслэл Шэньян буюу Мүгдэн хотын цэрэг дайчдын оршуулгын газарт нутаглуулахаар болжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн таван жилийн хугацаанд тэртээ 60 гаруй жилийн өмнө амь үрэгдсэн 589 хятад цэргийн шарилын үлдэгдлийг Хятадын талд шилжүүлсэн байна. Энэ жилийн шарилын үлдэгдэл шилжүүлэх ажлыг сарын эхээр яаравчлан хийж байгаа нь жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог хятад түмний Чинмин баяр буюу өвөг дээдсийнхээ шарил онгоныг эргэж, цэвэрлэх өдрөөс өмнөхөн амжуулж буй хэрэг аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100