CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Газрын солонго”

04-02-2019 13:55

Хятадын Хэнань мужийн Сүйпин шяньд газарт ургасан “солонго” мэт харагдах алтанзул цэцгийн цэцэрлэгт хүрээлэн байдаг аж. Жил бүрийн өдийд тус цэцэрлэгт хүрээлэнд дэлгэрсэн алтанзул цэцгийг харж нүдээ баясгах гэж олон мянган хүн зорин очдог байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд энэ жил 60-н төрлийн 10 сая гаруй алтанзул цэцэг тарьжээ. Өнгө алаглан ургах алтанзул дөрөвдүгээр сарын сүүл хүртэл цэцэглэдэг.
 Сонирхуулахад, алтанзул нь Турк, Голланд, Казахстаны улсын бэлгэдэл болдог цэцэг аж. Уулархаг газар ихэвчлэн ургадаг, 3-5 сард цэцэглэдэг, хасах 15 градуст тэсвэртэй ховор цэцгүүдийн нэгд тооцогддог. Харин сүүлийн жилүүдэд тус цэцгийг Хятадад их хэмжээгээр тарьж, хотоо чимэхэд ашиглах болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100