CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүүхдүүдэд туслах фестиваль

04-02-2019 14:23

Хүнд өвчтэй, санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх фестивалийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулж байна. Аутизмтай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, асран хамгаалагчгүй хүүхдүүдэд туслах, үүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, хандив болон буяны үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү фестивальд уран бүтээлчид олноор оролцож, энэ асуудлыг хөндсөн кино үзүүлж, уран зургийн үзэсгэлэнг гаргаж байгаа юм.
Фестивальд очсон хүмүүс QR код уншуулан хандив өргөх боломжтой бөгөөд үзэсгэлэнд тавигдсан зургийг худалдан авч буяны үйлст хувь нэмрээ оруулж болно.
Энэ долоо хоногийн баасан гариг хүртэл үргэлжлэх фестивалийг нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг сангууд, сайн дурын байгууллагууд, Бээжин хотын захиргаа, БНХАУ-ын Хүүхдийн соёл, урлагийн сан хамтран зохион байгуулж байгаа аж. Тус сангийн тэргүүн Кань Лижюнийн онцолж буйгаар, цаашид уг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, бизнесийн байгууллага, шинжлэх ухааны салбарынхантай хамтрахаар төлөвлөж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100